Түгээмэл асуулт, хариулт

SmartCar системийн хэрэглэгчийн гарын авлага үзэх.

Та Татвар хураамж цэс-ийн Дэлгэрэнгүй дэх Албан татвар төлөлтийн баталгаажилтын хуудас-ыг хэвлэн авч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргаснаар Татварын Улсын байцаагчийн татвар төлсөн тэмдэгийг бүрэн орлох боломжтой.

 "Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай" Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаал гарсан.

Татварын Ерөнхий газраас үүсгэсэн албан татварын ноогдолын дагуу үүссэн төлбөрийн нэхэмжлэхийг Хаан банкаас бусад банкны дотоодын виса карт ашиглан төлөх боломжтой. Та зөвхөн онлайн гүйлгээний e-digit code гэх 4 оронтой тоогоо карт гаргасан банкнаас авсан байх шаардлагатай.

Tээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулж “Хайх” товч дээр дарснаар тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой Албан татвар, Оношлогоо, Албан журмын даатгалын талаар мэдээллээ авах боломж бүрдэнэ.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та WWW.SMARTCAR.MN цахим системээр дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой.