“ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН” болон “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

2018-02-14 14:43

Замын цагдаагийн албаны мэдээлэл судалгаанаас төв, орон нутгийн төр захиргаа, хуулийн байгууллагууд, цагдаагийн байгууллагын харъяа албадыг зам тээврийн осол, зөрчлийн мэдээ, мэдээллээр хангах, ослын нөхцөл байдлыг бодитой тодорхойлох, дүн шинжилгээ хийх, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд суурь үзүүлэлт, үндэс болгох зорилгоор “Монгол улс дахь зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл”-ийг цуврал болгон 7 дахь эмхэтгэл хэвлэн гаргалаа.

Энэхүү эмхэтгэлд зам тээврийн ослоос урьдчилан срэгийлэх чиглэлээр эрдмийн ажил, судалгаа шинжилгээ хийж буй оюутан залуус, судлаачид ашиглах боломжтойгоор зам тээврийн осол, зөрчил, шалтгаан, нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн тоо, учирсан хохирол, за тээврийн ослын гаралт, хүүхэд өртсөн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн захиргааны зөрчлийн үзүүлэлт, зам тээврийн ослын холбогдолтой бусад тоо баримтуудыг нэгтгэн оруулсан юм. 

Мөн тус албанаас 2017 оны үйл ажиллагааны тайланг товч сэтгүүл хэлбэрээр хэвлүүлэн албад болон иргэд, олон нийтийн хүртээл болголоо.

Цаашид тус албаны ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүртээмжтэй хүргэх, тэдний итгэл дэмжлэгийг хүлээж, иргэд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, ил тод, нээлтэй байх, албаны тогтовортой хөгжил, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц дэвшил, мэдэгдэхүйц үр дүн гаргах зорилт тавин ажиллаж байна.