"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМТЭЙ ЦЭЦЭРЛЭГ" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2018-03-05 18:34

Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэгээс санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар, зөв дадал олгох зорилгоор НЗДТГ, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, Замын цагдаагийн алба, СБД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран "Замын хөдөлгөөний дүрэмтэй цэцэрлэг" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийг хэрэгжүүлснээр гадна талбайдаа иж бүрэн тохижилттой сургалтын талбай мөн сургалтын кабинеттай болох юм.