Улаанбаатар-Дундговь чиглэлд зорчигч тээврийн автобус явахаар болжээ

2018-03-15 10:20

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатараас Дундговийн чиглэлийн автобус явж эхлэхээр болжээ. Тодруулбал автобус Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай чиглэлд явж, иргэдэд үйлчлэх юм байна. Автобус 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот Баянзүрх авто вокзал буюу “Тэнгэр плаза” төвөөс явж эхэлнэ гэдгийг Дундговь аймгийн Автотээврийн төвөөс мэдээлж байна.