Монелийн нийтийн тээврийн 3 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулна

2018-04-30 14:35

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны энэ сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 7-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Үүнд:

  1. Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”
  2. Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”
  3. Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.