Жолооч нарын торгуулийг тэглэсэн, хассан зүйл байхгүй гэв

2018-05-01 10:52

Өнгөрсөн амралтын өдөр иргэд “жолооны торгуулийг тэглэж, төр өршөөжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, torguuli.mn сайт дээр өөрийнхөө машины дугаараа хийгээд харахаар торгууль тэглэгдсэн байна гэсэн мэдээлэл гараад байсан юм.

Тэгвэл замын цагдаагийн албаныхан энэ мэдээллийг үгүйсгэж байна.  Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Жолооч нарын торгуулийг тэглэсэн, эсвэл торгууль нь устсан, өршөөгдсөн гэх буруу ташаа мэдээлэл амралтын өдрүүдэд гарсан. Иргэд бэлэн бус торгуулийн мэдээллийг дээрх сайтаас гадна torguuli.police.gov.mn, smartcar.mn зэрэг сайтаас харах боломжтой. Torguuli.mn сайтын үйл ажиллагааг үндэсний дата сентр төвөөс эрхэлж явуулдаг. Уг сайтад шинэчлэл хийгдсэний улмаас иргэдийн торгуулийн мэдээ гарч ирэхгүй, эсвэл мөнгөн дүн тэглэгдэх зэрэг алдаа заасан асуудлууд гарсан. Өөрөөр хэлбэл, системийн шинэчлэлтэй холбоотойгоор гарсан алдаа. Түүнээс тэглэж, торгуулийн мөнгийг хассн зүйл байхгүй. Одоо бол хэвийн зүгээр болсон байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn