Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймагт үүрэг хүргүүллээ

2018-05-02 09:35

ХЗДХЯ, МУ-д ГХУСАЗЗ, ЦЕГ, ЗЦА, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” эрчимжүүлсэн аяныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр “Онлайн” хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа, унадаг дугуй, ролик, скутерээр замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх видео сэрэмжлүүлэг, зөвлөмж зэргийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг эрчимжүүлж, хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолооч эцэг эхэд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах зэрэг чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өглөө.