“ХҮҮХДИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТ”-ыг анх удаа дохионы хэл дээр явууллаа

2018-05-29 17:27

Замын Цагдаагийн Албанаас Porsche Улаанбаатар төв, Петровис ХХК, Цагдаагийн Ерөнхий Газрын урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Хүүхдийн Жолоодлогын Сургалт”-ыг 3 дах жилдээ зохион байгууллаа.

Уг сургалт нь хүүхдийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаарх мэдлэгийг танхимын хичээл болон автомашины зам болгон зассан талбар дээр биет болон тоглоом хэлбэрээр явагддаг бөгөөд гол зорилго нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох, дадал болгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж байна.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүд:

1.Замын хөдөлгөөний дүрмийн хичээл
2. Гар зураг, дүрс эвлүүлэх, будах
3. Тусгай зассан талбай дээр практикын хичээл
4. Хүүхэд болгонд Сертификат болон гарын бэлэг 
5. Уух зүйлс болон амттанаар үйлчилсэн бөгөөд нийт 80 гаруй хүүхэд хамрагдсан юм.

 

Энэ жилийн сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцож маш үр өгөөжтэй болсон ба эдгээр хүүхдүүдэд тусгай багшийн хамт дохионы хэлээр хичээл, сургалтаа явуулсан онцлогтой болж өнгөрлөө. Цаашид бид жил бүр уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.