Нийслэл рүү орох замуудад 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна

2018-07-26 13:00

Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна.