Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үерийн улмаас автозам эвдэрчээ

2018-07-30 08:27

Өмнөговь аймгийн нутагт энэ сарын 27-оос 28-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Даланзадгад сумаас Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс сумдын чиглэлийн хатуу хучилттай автозамын 58-60 дахь километрт замын зорчих хэсэг эвдэрчээ.

 

Үүний улмаас зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй тул Замын цагдаагийн тасгийн алба хаагчид автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.