Энэ сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

2017-04-20 23:18

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана.

Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн  дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршил

д/ дДүүрэгБайршил                                          Цагийн хуваарь
1Баянзүрх дүүрэгБаянзүрх дүүргийн татварын хэтэс08.30-17.30
Дүнжингарав худалдааны төв дахь,
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэг
ажлын өдөр-08.00-20.00
 бямба-10.00-16.00  
 нямд -амарна
Баянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.30
2Сүхбаатар дүүрэгСүхбаатар дүүрэг татварын хэлтэс08.30-17.30
АТҮТ-Циркийн баруун урд  хураах цэг08.30-17.31
3Чингэлтэй дүүрэгЧингэлтэй дүүрэг татварын хэлтэс08.30-17.30
Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг08.30-17.30
4Баянгол дүүрэгБаянгол дүүрэг татварын хэлтэс08.30-17.30
Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.30
5Хан-уул дүүрэгХан-уул дүүрэг татварын хэлтэс08.30-17.30
Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ өдөр бүр 08.30-20.30
6Сонгинохайрхан дүүрэгСонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс08.30-17.30
Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэгөдөр бүр 08.30-20.30
Монгол Хюндэй ХХК-н байр08.30-17.30
Авто худалдааны цогцолбор        / 22-н товчооны урд/08.30-17.30