Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварыг МАРГААШ ХААНА

2018-09-10 10:56

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэллээ.

Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Энэ дагуу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж 2018 оны 9 дүгээр сарын 15-нд нээнэ.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.
 

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар