Хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд зөв оролцох мэдлэг, дадал хэвшүүлэх талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт орлоо

2018-09-11 11:22

Хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгуулж, Хүүхдийг осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхэд, эцэг эхчүүдэд хэрхэн олгох талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа өгч ажиллалаа.

Тус сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдсан юм.