Уулархаг нутгаар зам дагуу халтиргаа үүссэн байна

2018-09-28 23:32

Өнгөрсөн хоногт /2018.09.27/ Завханы зүүн, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр, Хөвсгөл, Орхон, Булган, Төвийн аймаг, Архангай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 34 мм бороо, хур тунадас оржээ.

Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлинд 34 мм, Дадалд 30 мм, Биндэрт 24 мм, Батноровт 20 мм, Гурванбаянд 19 мм, Батширээтэд 10 мм, Дорнодын Сэргэлэнд 25 мм, Цагаан-Овоод 19 мм бороо, хур тунадас орсон байна.

Иймд уулархаг нутгаараа зам дагуу цас орсон, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг ЗЦА-наас зөвлөлөө.