Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна

2018-10-03 02:27

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалт хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан, 1 нь арматурчлал хийгдэж байна.

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелын блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн. Нарны замын урд байрлах цахилгааны 6 худгийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна. Таван богд ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын хамгаалалтын хашаа болон шугамын газар шорооны ажил хийгдэж байна.