Шар тэмдэглэгээ ариласан гэдэг нь худал мэдээлэл

2018-10-25 10:30

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ арилсанмэтээр зарим цахим хуудсууд нийтэлж байгаа нь судалж нягтлаагүй, үнэн бодит байдлаас зөрсөн ташаа мэдээлэл юм. Шар тэмдэглэгээ арилаагүй бөгөөд замын тоосжилт, агаарын бохирдол, авто машины дугуйны үрэлтээс үүдэж тэмдэглэгээний өнгө бүдгэрсэн байна.

Иргэдийн төөрөгдлийг арилгах үүднээс хэсэгхэн газрыг угаахад өнгө нь тодорч байгааг харж болно. Дулааны улирал эхлэхэд авто замын арчлалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, тэмдэглэгээний өнгийг сэргээх боломжтой юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.