Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зохицуулалт хийнэ

2018-11-05 17:24

Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хот хоорондын замд гарч байгаа осол, зөрчилийг багасгах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарантуул олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутанд шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн Нарантуул ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа Ертөнц тур ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, Автобус тав ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, Буманзамт ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сум, Багахангай дүүргийн чиглэлийг чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэнд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлээд байна.
Дээрх өөрчлөлтийг хийснээр Нарантуул олон улсын худалдааны төв орчимоос хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгааг таслан зогсоох, хяналт тавих нөхцөл бүрдэж орон нутгийн замд гарч зам тээврийн осол аваар буурч хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогпдолтой юм.
Нарантуул олон улсын худалдааны төв орчимоос өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна.