ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ БОЛ 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ.

2017-11-03 15:43:43

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй  тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ. Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгох тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлсөн эсэхээ манай системээс нягтлан үзнэ үү.

Татварын төлбөрийг дээрх татварын хэлтэс, салбаруудад очиж төлөх боломжтой.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт.

7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

жич: 1 нэгж=1000 төгрөг байдаг.

ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ БОЛ 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ.
SmartCar Facebook хуудас