“ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” өдөрлөгт урьж байна

2018-01-18 06:18

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа 2018 оны 2-р хагаст эхэлнэ. Хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орнуудын зах зээлд хүрэх, хөрш орнуудын хооронд хийгдэж буй худалдаа тээврийн тодорхой хэсэг манай улсын нутаг дэвсгэрээр дамжин хийгдэх замаар  худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх юм.

Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд “ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” өдөрлөг 2018 оны 01 сарын 19-ны өдөр 13:00 цагаас “Монгол хьюндэй моторс” ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Тус өдөрлөгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Уул Уурхай хүнд үйлдвэрийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хөгжлийн банк, Хас банк, “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын автомашины дистрибьюторүүдийн ассоциаци” ТББ хамтран зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгт тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлогын тухай, банкны лизингийн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.

Энэхүү арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.