АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

2018-01-24 17:09

Хуралдаанаас АИ-92, АИ-80 бензиний онцгой албан татварыг цуцлахаар шийдвэрлэжээ.
Мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов.

Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.

Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм.