Улаанбаатар хотын ерөнхий менежер нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

2018-01-30 15:34

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Тээврийн салбарын үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж байна. Нийслэлийн Тээврийн газар болон нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК, “Зорчигч Тээврийн нэгтгэл” 1-р бааз ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Автотерминал Трейд” ХХК-уудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.  

Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт нийтийн тээврийн зогсоолын ашиглалтыг сайжруулах, эцсийн зогсоол дээрх гэрэлтүүлэг, бие засах газар байгуулах чиглэлээр түлхүү анхааран ажиллахаа уламжилсан бол Т.Гантөмөр дарга хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд нийслэл хотын иргэдэд аюулгүй, чанар соёлтой нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд хамтран ажиллахаа хэлсэн юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.