Монгол улсын болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах

2018-02-02 07:04

МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн, 18 нас хүрсэн иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Цээж зураг 2% /3х4см/
4.Эрүүл мэндийн тодорхойлолт /Цусны бүлэг тогтоолгосон./
5.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ

Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно.
1.Хүсэлт 
2.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа.
3.Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
4.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
6.Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт