Алба хаагчдад "АМНЫ ХААЛТ" хүлээлгэн өглөө

2018-02-05 14:47

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан “HAPPY” ХХК нь Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдад сар шинийн баяраар ажил үүргээ хэвийн, амжилттай  гүйцэтгэхэд нь амжилт хүсэж дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ.

Түүчнлэн тус компани нь зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Замын цагдаагийн албатай тогтмол хамтран ажиллаж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд ослын хор уршгийг ойлгуулах зорилго бүхий видео сэрэмжлүүлгүүдийг Улаанбаатар хотын 5 дүүрэг 550 гаруй орон сууц болон албан байгууллагын цахилгаан шатанд байрлах ЛЕД дэлгэцүүдээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг хамтран зохион байгуулж байна.