SMARTCAR ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ


SmartCar цахим үйлчилгээ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ юм. Хэрэглэгч та энэхүү цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авна.

2016 оны 04 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 800'485 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 62.1 хувь, орон нутагт 37.9 хувь нь бүртгэлтэй байна.

Тиймээс тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SmartCar цахим системээр мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Авто тээврийн үндэсний төв, Гааль, Татварын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо, нийслэлийн Тээврийн газар, Ачигч автомашины нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та WWW.SMARTCAR.MN цахим системээр дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой.

Үйлчилгээнүүд

Албан татвар төлөлтийн мэдээлэл харах, онлайнаар төлөх

Агаарын бохирдлын төлбөрийн мэдээлэл харах, онлайнаар төлөх

Зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл харах, онлайнаар төлөх

Оношлогоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл

Даатгалын мэдээлэл

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл

Торгуулийн мэдээлэл, онлайнаар төлөх

Албан татвар төлөлтийн мэдээлэл харах, онлайнаар төлөх