ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Нэг. Ерөнхий зүйл

1.1 Үйлчилгээний нөхцөл нь Smartcar цахим системийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, хэрэглэгч өөр авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг системээр дамжуулж авах, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр, хураамжийг онлайнаар төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

Хоёр. Оюуны өмчлөл

  • Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, системийг ашигласан болон бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь Үндэсний Дата Төвийн хамгаалалт, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.
  • Smartcar цахим систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
  • Smartcar цахим систем болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
  • Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Гурав. Системийг хэрэглэгчийн эрх, үүрэг

  • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  • Системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  • Системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  • Системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  • Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
  • Хэрэглэгч нь системийг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  • Системийн нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

Дөрөв. Системийг эзэмшигчийн эрх, үүрэг

  • Системийг эзэмшигч нь системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  • Системийг эзэмшигч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр системийн хэвийн ажиллагааг хангана.