Смарткар цахим үйлчилгээний тухай

SMARTCAR цахим үйлчилгээ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ юм.

Хэрэглэгч та энэхүү цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авна.

2017 оны 02 сарын 21-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 813'173 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 57 хувь, орон нутагт 43 хувь тус тус бүртгэлтэй байна.

Тиймээс тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SMARTCAR цахим системээр мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та WWW.SMARTCAR.MN цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, төлбөрөө төлсөн эсэхээ шалгах, татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөхөө мэдэхээс гадна шууд онлайнаар төлбөр төлөх боломжтой

Хамтрагч байгууллагууд

Сангийн яам

Татварын ерөнхий газар

Монгол банк

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Үндэсний дата төв

Авто тээврийн үндэсний төв

Цагдаагийн ерөнхий газар

Замын цагдаагийн газар

Замын хөдөлгөөний удирдлагын төв

Албан журмын даатгагчдын холбоо

Авто замын хөгжлийн газар

Нийслэлийн аялал зуучлалын газар

Нийслэлийн тээврийн газар

Нийслэлийн байгаль орчны газар