Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018-09-28 05:00

Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Өнөө маргаашдаа баруун аймгууудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хээсгээр хур тунадас, нойтон цас орж, цасана шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 

 

-Цаг агаар, замын нөхцөл байдлын мэдээлэл -

Баруун чиглэлд:

  • Ховд аймгийн нутаг Хашаатын даваа хаагдах хэмжээнд хүрсэн ба Баян-Өлгий аймгийн Толбо сумаас засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.

УБ-Баян-Өлгий чиглэлд гарсан 7853 УБЦ тээврийн хэрэгсэл Хашаатын даваанд саатаад байна.

Өнөөдөр Баян-Өлгий – УБ 1 тээврийн хэрэгсэл УБ-Баян-Өлгий 1 тээврийн хэрэгсэл 15:00 цагт гарахаар байна.

  • Ховд аймгийн Алтай сумын Улаан даваанд цас орж, шуурч байгаагаас шалтгаалан даваа хаагдаж болзошгүй хэмжээнд хүрсэн.

Ховд аймгийн Булган – УБ чиглэлд 1 тээврийн хэрэгсэл УБ – Хо.Булган чиглэлд 1 тээврийн хэрэгсэл 13:00 цагт гарахаар байна.

  • Го.Есөнбулагаас Хо.Дарви хооронд бороо орж хоносон ба Хо.Дарви сумаас зүүн тийш 30 км хооронд цасны зузаан 25 см хүрсэн ба Го.Есөнбулагт цас орж эхэлсэн.

Хо.Ховд – УБ чиглэлд 10:00 цагт 1 тээврийн хэрэгсэл гарсан 13:00 цагт 1 тээврийн хэрэгсэл гарахаар байна.

УБ-Хо.Ховд чиглэлд 10:00 цагт 1 тээврийн хэрэгсэл гарсан 13:00 цагт 1 тээврийн хэрэгсэл гарахаар байна.

  • Го.Есөнбулагаас Бн.Баянхонгор хооронд замын нөхцөл байдал хэвийн.
  • Увс аймагт тэнгэр тогтуун нартай, Завхан аймагт шиврээ бороо орж байна.

Зүүн болон урд чиглэлд:

  • Цаг агаар, замын нөхцөл байдал хэвийн.

Хойд чиглэлд:

  • Хөвсгөлд бороо орж байна.