Эрдэнэт - Булган чиглэлийн замд гулгаа үүсэж болзошгүй байна

2018-10-05 05:44

Эрдэнэт-Булган чиглэлийн замд хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгааг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Тодруулбал, Эрдэнэт - Булган чиглэлийн 29,7км хатуу хучилттай замын зорчих хэсэгт 5-25см цас тогтсоны улмаас шөнөдөө мөстөж хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул оройн цагаар тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж зорчихыг зөвлөж байна.