“Тээвэрлэлтийн ба хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2018-02-06 16:21

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласан. Энэ хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй осол, зөрчил, саатлыг бууруулах, тээврийн үйлчилгээнд ажиллаж буй ажилчид болон үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үүднээс тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жилийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын Тээвэрлэлтийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Тээвэрлэлтийн ба хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ЗЦА-ны Техник, замын хяналтын ахлах мэргэжилтэн Э.Энхболд Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл, аюулгүй жолоодлого сэдвээр илтгэл тавьж, танилцуулга хийлээ. Мөн АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал сэдвээр, мэргэжилтэн Э.Чанцалдулам Автотээврийн салбарын захиргааны статистикийн мэдээлэл ирүүлэх зааварчилгаа сэдвээр, Захиргаа сургалт, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Буянхишиг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвээр нийт 3 цагийн сургалт зохион байгууллаа.