НУУЦЛАЛЫН БАТАЛГАА


Smartcar цахим систем дэх мэдээлэл нь Үндэсний Дата төв дэх төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сангийн серверт хадгалагддаг бөгөөд Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журмын дагуу аюулгүй байдал, найдвартай ажиллагаа нь хангагдсан.

Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах болон түрээслэхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилго, хэлбэрээр бусдад түгээхгүй болно.

Зөвхөн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар таны санал хүсэлтийг авах, танд ашигтай үйлчилгээний нөхцөл санал болгох тохиолдолд хувийн мэдээллийг албан харилцаанд ашиглана.